Санхүү, эдийн засгийн хэлтэс
Үндсэн чиг үүрэг:
1. Салбарын төсвийн төлөвлөлт (үндсэн төсөв, хяналтын төсөв), санхүү, нягтлан бодох бүртгэлийг эрхэлж, салбарын хэмжээний санхүүгийн хяналтыг хэрэгжүүлж, материалын хангалт хийх;
2. Агентлагийн болон аймаг, нийслэлийн салбаруудын төсвийн төлөвлөлтийг боловсруулах, батлуулах, хуваарилах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
3. Агентлаг болон орон нутгийн санхүүгийн нэгдсэн тайлан тэнцэл, мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд ОУНББ-н стандартын дагуу гаргаж, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;
4. Төсвийн хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх;
5. Салбарын болон агентлагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шатлан шийдвэрлэх санал боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх;
6. Бүх төрлийн гэрээт ажлын гүйцэтгэлийг хүлээн авахад оролцох, ажлын гүйцэтгэл /бүтээгдэхүүн/-ийг хүлээн авсан баримтыг үндэслэн зардлыг хааж, төлбөр тооцоо барагдуулах.