Олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төслийн баг хамт олонтой уулзалт хийлээ.

2019-08-27

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Үндэсний хөгжлийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ)” боловсруулах төсөл болон Азийн Хөгжлийн Банкны хэрэгжүүлж байгаа “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” хөтөлбөрийн багийн хамт олонтой уулзалт хийж, хэрэгжих гэж буй төслийн чиг үүрэг, зорилготой танилцаж, хэрхэн одоо байгаа систем, төлөвлөлттэй уялдуулах талаар санал солилцлоо.

    Уулзалтын эхэнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хэлтсийн дарга нар хийгдсэн ажлууд болон батлагдсан төлөвлөлт, системийнхээ талаар илтгэл тавьж, төслийн багийхныг ойлголт, мэдээлэлээр хангалаа.

    Уулзалтын үр дүнд хоёр төслийн багийхан одоогийн хийгдсэн төлөвлөлт, баримт бичгийг давхардуулалгүй, мэдээллийн сангийн уялдаа холбоо, аргачлалыг холбож, хууль, журмын хүрээнд шинэчлэн сайжруулж, нэгдсэн нэг цогц бодлогын баримт бичиг боловсруулах тал дээр анхаарч, цаашид нягт хамтран ажиллахаар боллоо.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР